Саран дээр агнасан дүрс – 1р хэсэг /утгаар нь биш ургуулан бодож бичсэн нь/

 Бид тохирсон цагаасаа хоцрон, увж цувсаар уулзах ёстой бүрэнхийн нэг буланд цугларцгаав.

Олон сар жилээр яригдсан яриа хэрэгжих гэж байгаа нь бидний сэтгэлийг хөдөлгөсөн нь мэдээж. Хурдхан замдаа гарах ёстойг нэг нэгэндээ сануулж хоцорсон нэгнийхээ жихний афратыг хайлтал орилолдож байлаа. Би, Гэрэл, Бөх, Өглөг бид дөрөв дээр бүрэнхийд амьдрагч Шар шувуу нэмэгдээд 5-уулаа замд гарав. Замдаа хөөрсөн сэтгэлээ илэрхийлэх нь хүүхэд дүрсгүйтэх мэт. Саран дээр очоод гоё байна гэсэн сэтгэл биднийг ийн хөөргөж байлаа. Үнэндээ саран дээр юу байдаг, ямар байдаг, бидний агнах ёстой дүрс байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байлаа. Сурагаар нийлсэн бид хөөрлөөр хөтлөгдөн, хэний ч мэдэхгүй сарлуу явж байгаа нь энэ юм.

Өвөртөө авж явсан чихрээ хүлэхсээр, бурманд нь бялуурсан бидний яриа мансууралын байдалд орж жинхэнэ жингүүдлийг мэдрэв. Ийн явсаар, алхсаар, ниссээр нилээд хугацааны дараа саран дээр ирлээ.

 Үнэхээр сонин. Бидний хувьд цоо шинэ дэлхий. Хаана нь юу байдаг. Бид хаана байх гээд бих юм тодорхой биш. Биднийг очиход нарны гэрлийг дэлхий хаасан байсан учир харанхуй байлаа. Бид хаана байгаагаа хайшаа явахаа ч мэдэхгүй байсан болохоор өглөө болохыг хүлээн чихрээ хүлхсээр унтацгаав.

үргэжлэл бий.....


Цаг хугацаа

Таавар

(Нийт: 3)
Powered by BBlog